Лааны үнэ огцом өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас гэрэл цахилгаангүй болсон тус аймагт зарим барааны үнэ огцом өсөөд байна. Ялангуяа 2500 төгрөгийн үнэтэй байсан "Монлаа" таван мянган төгрөг болж нэмэгдээд байна.
Мөн 1800 төгрөг байсан аяны газ 3000 төгрөг болж өсчээ. Гурван шөнө дараалан харанхуй байгаа тус аймгийн иргэдийн хувьд энэ мэт үнийн хөөрөгдөл нь “чоно борооноор” гэгчтэй л адил зүйл болж байна. Лаатай дэлгүүр цөөхөн байгаагаас шалтгаалан ийнхүү үнэ өссөн аж.
Ямартай ч өнөө шөнөдөө гэрэл цахилгаан ирчихвэл лаа, газны үнэ буцаад байрандаа очих байлгүй дээ гэлцэх иргэд ч байна.