“Лалын улс” бүлэглэлийн толгойлогч байрлалаа өөрчилжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-12-09 11:32:16

ТЕГЕРАН. /FARS/. Олон улсын террорист “Лалын улс” байгууллагын толгойлогч Абу Бакр аль-Багдади байрлалаа өөрчилжТуркээс Ливид шилжин очжээ.

Тэрбээр Иракийн тагнуулчдын мөрдлөгөөс зугтахын тулд байрлалаа өөрчлөхөөс аргагүйд хүрснийг онцлон тэмдэглэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, “Лалын улс”-ын толгойлогч Иракийн хойд нутагт оршдог Сирт хотоор дамжин Ливид очжээ.

Аль-Багдади өмнө нь Ирак, Сирийн хооронд хэд хэдэн удаа зорчсон байна. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн сард Сирийн Альбу Камаль хотоос “Лалын улс”-ын босогчдод эзлэгдсэн Иракийн Мосул хотод очиж, дараа нь эндээсээ Турк руу дахин буцаж очжээ.

Иракийн Агаарын цэргийн хүчин “Лалын улс”-ын толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн явж байсан байж магадгүй автомашины цуваа руу 10 дугаар сарын 11-нд  довтолсон юм. Дараа нь түүнийг шархадсан гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарсан билээ. Энэ үеэр тус бүлэглэлийн удирдлагын найман төлөөлөгчийг устгасан боловч лалын шашинтнуудын толгойлогчийн цогцос устгасан террористуудын дундаас олдоогүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ