Биологийн нөхөн сэргээлтийн талаар сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-06-26 16:48:04
Увс /МОНЦАМЭ/. БОАЖЯам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сан хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Бөхмөрөн сумын нутаг дахь Хотгорын уурхайг түшиглэн биологийн нөхөн сэргээлтийн онол, практик хосолсон сургалтыг өчигдөр зохион байгууллаа.
Тус сургалтад аймгийн МХГ-ын байцаагчид болон ашиглалт, хайгуулын талбай бүхий сумдын байгаль орчны байцаагчид, Хотгор, Эрчим зэрэг Баян-Өлгий уурхайн төлөөллүүд хамрагдсан байна.
Увс аймгийн хэмжээнд хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийг дутуу хийдэг, нөхөн сэргээлтийг холбогдох хууль тогтоомж стандарт шаардлагын дагуу хийдэггүй, нөхөн сэргээлтийн дараах хяналт шинжилгээ, мониторинг хийдэггүйгээс газрыг дахин хөндөх, ургамал ургахгүй байх, тухайн бүс нутагт тохиромжгүй ургамал тарих зэрэг асуудал байсаар байна. Тэгвэл онол практик хосолсон энэхүү сургалт нь дээрх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ