Боловсролын салбарт таван чиглэлээр хөрөнгө оруулалт хийгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 11:20:32

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Б.Ганчулуун тус аймагт ажиллаж байгаа төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдэд аймгийн боловсрол, соёлын байгууллагуудын  цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Түүний мэдээлэлд бага боловсролын цөм хөтөлбөр, багшийн мэргэжил дээшлүүлэлт, хөрөнгө оруулалтын талаар дурдав, Түүнчлэн тус аймагт хэрэгжиж байгаа “Авъяас”, “Ном” хөтөлбөр болон 2015-2016 оны хичээлийн жилд боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлж хүүхдийн хөгжлийг дэмжиж тус салбарт сайн менежментийг хэрэгжүүлэх зорилго дэвшүүлснээ онцлов. Мөн БСШУЯ-ны боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд “Насан туршийн боловсрол”, “Хамтын ажиллагаа, түншлэл”, “Урлаг, соёлын салбар”,” Нийгмийн баталгаа хангах”, “Хөрөнгө оруулалт”-ын талаар тоо баримт дурдаж ярилаа. Тус аймаг 2015-2016 оны хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн 27 ерөнхий боловсролын сургуульд 19656 сурагч, 41 цэцэрлэгт 7548 хүүхэд хамрагдаж боловсролын байгууллагад нийт 1345 багш ажиллаж байна.

2015 онд “Багшийн хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн, бүсийн төвлөрсөн сургалтуудад давхардсан тоогоор 5420 багш хамрагдсан. Мөн энэ онд боловсрол, соёлын байгууллагуудад шинээр “Барилга, их засвар”, “Орон нутгийн хөгжлийн сан”, “Өвсний үндэс” Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар тоглоом надгай зэрэг таван чиглэлд нийт 6 тэрбум 720 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ” гэв. 

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд