Хулгайг зөвхөн эд зүйлийн хулгайгаар илэрхийлэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-03 13:01:52

Монголын Залуучуудын Холбооноос “Хулгайчгүй Монгол” үндэсний хөдөлгөөнийг 21 аймаг дүүрэгт өрнүүлж байна.

Өвөрхангай аймагт МЗХ-ны дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүүгээр ахлуулсан ажлын хэсэг ирж, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, алба хаагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, төв захын худалдаачидтай гурван өдрийн турш уулзалт зохион байгууллаа. Хулгайг зөвхөн эд зүйлийн хулгайгаар илэрхийлэхгүй, нийгмийн давхаргын шат бүхэнд гарч буй авлига, хээл хахуулийг ч хулгайд тооцно. Улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт нүүрлээд буй “хулгайг” зогсоохын тулд иргэн бүрийн оролцоо, санал санаачилга, эв нэгдэл хэрэгтэй гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

“Хулгайчгүй Монгол”  хөдөлгөөний үеэр хар, цагаан  жагсаалтад оруулах vйл явдал, албан тушаалтнуудыг нэрлэж байгаа аж.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ