Д.Трамп, Т.Мэй нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-06 13:00:47
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй утсаар ярьжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.

Утсаар ярих үеэрээ хоёр улсын удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал болон худалдааны асуудлуудыг хэлэлцжээ.

Түүнчлэн Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон Д.Трамп нарын уулзалтын талаархи асуудлыг хэлэлцэхийн сацуу Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахыг зорьж байгаагаа болон Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болж чадахгүй гэдгийг батлахад бэлэн байгаагаа Д.Трамп онцлон тэмдэглэжээ.

 Д.Трамп ирэх зургадугаар сарын 13-нд Их Британид айлчилна. АНУ-ын ерөнхийлөгчийг айлчлах үеэр хоёр талын уулзалт хийнэ гэдгээ Т.Мэй өмнө нь мэдэгдсэн юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ