Оросын алдартай кино найруулагч Эльдар Рязанов таалал төгсчээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-11-30 13:04:24

МОСКВА. /TASS/. ЗХУ-ын ардын жүжигчин Эльдар Рязанов 88 насандаа таалал төгсчээ.

Оросын алдартай найруулагчдын нэг болох тэрбээр зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан байна.

Рязановтой салах ёс гүйцэтгэх газар болон өдрийг хараахан товлоогүй байгаа аж. “Эльдар" кино клубт түүнтэй салах ёс гүйцэтгэж магадгүй” гэж гэр бүлийнхэн нь хэлжээ.

Эльдар Рязанов 11 дүгээр сарын 21-нд эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүнээс өмнө тэрбээр 9, 10 дугаар сард эмчилгээ хийлгэж байжээ.

Рязанов 88 настай байсан юм. Энэ сарын сүүлээр тэрбээр “тархины цусан хангамжийн архаг дутагдал” оноштойгоор Н.Н.Бурденкогийн нэрэмжит мэдрэлийн мэс заслын хүрээлэнд эрчимт эмчилгээ хийлгэж байсан бөгөөд хэдэн сар эмнэлэгт хэвтэж байсан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ