АНУ-д зэвсэгт этгээд халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-28 13:06:16

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Колорадо муж улсын үр хөндөлтийн эмнэлэгт зэвсэгт этгээд халдаж, гурван хүний амийг хөнөөжээ.

Тэрбээр өөрийгөө хамгаалж, цагдаа нар руу гал нээсэн байна. Улмаар таван цагийн дараа тэрбээр эмнэлэгээс гарч ирсэн бөгөөд түүнийг цагдаа нар баривчилжээ.

Буудалцааны үеэр нэг цагдаа, хоёр энгийн иргэн амиа бол нийт есөн хүн шархадсаны тав нь цагдаа байсан гэж тус мужийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Халдлага үйлдсэн этгээд эмнэлэгт тэсрэх бөмбөг авч ирсэн эсэхийг цагдаа нар шалгаж байгаа аж.

Үр хөндөлттэй холбоотой асуудлын улмаас АНУ-ын иргэд санал зөрөлдөөнтэй байна. Тус эмнэлэг нь үр хөндөлт хийж, гэр бүр төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Сэжигтэн ямар шалтгааны улмаас уг халдлагыг үйлдсэн болохыг мөрдөн байцаагчид шалгаж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ