Хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-26 11:47:04
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2017 онд хүүхэд оролцсон гэмт хэрэг 22 бүртгэгдэж урьд онтой харьцуулахад 4.35 хувь буурсан, гэмт хэрэг үйлдсэн сурагч 16 бүртгэгдэж 5-р буюу 23.81 хувь буурсан үзүүлэлттэй гарчээ. Эрүүгийн хуулийн зүйл заалтаар авч үзвэл бусдыг бие махбодод  гэмтэл учруулсан 5, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 15, залилах 1, бусад 1 гэмт гэмт хэргийг үйлджээ.

Гэмт хэрэг гарсан газар нь гэр орон сууцанд 10, гудамж талбайд 6, олон нийтийн газар 3, аж ахуйн нэгжид 1, бусад газарт 2 үйлдэгдсэн ба гэмт хэрэг үйлдсэн цаг нь 14-19 цагт 4, 19-22 цагт 4, 22-06 цагийн хооронд 11 гэмт хэргийг насанд хүрээгүй хүмүүс үйлдсэн байна.

2017 онд Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, их дээд, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв,  Дэлхийн зөн Архангай 1,2 орон нутгийн хөтөлбөр , Флом олон улсын байгууллага, Японы хүүхдийг ивээх сан болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, өдөрлөг, тэмцээн, уралдаан хэлэлцүүлэг зохион байгуулж хамтран ажилласны дүнд хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ