Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаториор 4249 хүн үйлчлүүлсний 250 буюу 5.9 хувь нь томуу болон томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өмнөх долоо хоногоос 0.8 хувиар нэмэгджээ.
Дээрх өвчнөөр өвчлөгсдийн 90.4 хувийг 0-15 насныхан, үүнээс 73.8 хувийг 0-4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж буй.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад насны бүтцэд өөрчлөлт ороогүй аж. Хүн ам их төвлөрсөн Сайншанд суманд л гэхэд өнгөрсөн долоо хоногт 2276 хүн амбулаториор үйлчлүүлсний 121 буюу 5.3 нь томуу болон томуу төст гэж оношлогдсон нь өмнөх долоо хоногоос 0.1 хувиар нэмэгдсэн аж.
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 42 хүүхэд хэвтэн эмлчүүлж буйгаас 37 нь томуу болон томуу төст өвчнөөр өвджээ.
Томуу өвчин ихэсэнтэй холбогдуулж хүүхдүүдийг дулаан хувцаслах, олон нийтийн газраар явуулахгүй байх, өвчний шинэ тэмдэг гарвал эмчид даруйхан үзүүлэхийг эмч нар зөвлөж буй.
Удахгүй болох шинэ жилийн баярын амралтын өдрүүдээр эмнэлгийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар тодорхой шийдвэр гараагүй байна.

Х.Эрдэнэбулган