Оторт яваа малчдын малыг очиж тоолж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос жил бүрийн 12 дугаар сарын эхээр мал тооллогын ажлыг эхлүүлж, бүх хэвшлийн малыг тоолох ажил улс орон даяар өрнөдөг. Өвөрхангай аймагт мал тооллогын ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар аймгийн Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргалаас тодрууллаа.
“Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсантай холбоотойгоор мал тооллогын маягтад өөрчлөлт орж, мал, малчны тухай нарийвчилсан мэдээллүүдийг шаарддаг болж байгаа, нөгөө талаар малчид малаа банкинд барьцаалж зээл авдаг учраас хүн хохироохгүйн тулд мал тооллогын ажлыг нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй, хяналт сайтай эхэлж байна. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, орлогч дарга зэрэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 10 хяналтын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Малыг газар дээр нь тоолж, сум, аймгаас давхар хяналт тавих юм” гэж О.Түмэнжаргал дарга хэлэв.
19 сум, 109 багийн хэмжээнд мал тооллогын ажлыг энэ сарын 7-оос эхлүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан багийн Засаг дарга, статситик хариуцсан ажилтнууд, бусад холбогдох хүмүүсийг хамруулан сургалт зохион байгуулж, мэдээлэл өгсөн байна.
Энэ жил Өвөрхангай аймгийн найман сумаас 1300 орчим малчин өрх өөрийн аймагтаа, 300 гаруй айл өрх Дундговь, Өмнөговь аймагт оторлож яваа нь мал тооллогод бэрхшээл учруулж байгаа ч аймгаас бензин шатахууныг шийдвэрлэн өгснөөр очиж тоолж байгаа аж. Энэ үеэр малчдын нөхцөл байдал, төрийн үйлчилгээг авч чадаж байгаа эсэхэд давхар хяналт тавиж, санал хүсэлтийг нь сонсоно гэлээ.
Өнгөрсөн хоёр жилд мал сүргээрээ улсад тэргүүлж байсан Өвөрхангай аймаг энэ жил 5,5 сая орчим мал тоолуулах урьдчилсан дүнтэй байна.

Б.Батчимэг