“Үлэмжийн чанар”монгол шаазан” үзэсгэлэн

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-23 15:20:37
Монгол шаазан урлаач Халтарын Хадхүүгийн “Үлэмжийн чанар Монгол шаазан” үзэсгэлэн Богд хааны ордон музейд өнгөрөгч бямба гаригт нээлтээ хийв. 
Энэхүү үзэсгэлэнг ШУА, Түүх археологийн хүрээлэн, мөн МУСГЗ, шог зураач С.Цогтбаяр нар хамтран зохион байгуулжээ.Х.Хадхүү нь 1991 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг ваар урлаач мэргэжлээр төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл гангар шаазан урлал, керамик урлалын төрлөөр тасралтгүй 25 жил бүтээлээ туурвиж байна. Тэрбээр анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн дагуу бүтээлээ туурвидаг, түүний бүтээлийг үргэлжлүүлж байгаа цөөхөн уран бүтээлчдийн нэг билээ. Үзэсгэлэнд Богд хааны ордон музейд хадгалагдаж буй түүхийн үнэт ховор найман бүтээл, мөн “Сарьдагийн хийд”-ээс олдсон, Занабазарын дэг сургуулиар урласан 40 гаруй шавар бурханаас гадна өөрийн 14 бүтээлийг дэглэж тавьсан байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд