Төв аймгийн 10 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-09 23:23:35
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. "Дэлхийн Зөн" олон улсын байгууллагын “Гэрээр бэлэг барья” төслийн хүрээнд Төв аймгийн 10 өрхөд өргөө цагаан гэрийг гардуулав.

Хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхэд “Гэрээр бэлэг барья” төслийн зорилго оршиж байгааг зохион байгуулагчид илэрхийлж байв. Өргөө гэрүүдийн найм нь таван ханатай, хоёр нь дөрвөн ханатай аж. Иргэд “Дэлхийн Зөн” ОУБ-аас өргөө цагаан гэр бэлэг болгон өгч байгаад талархаж буйгаа Зуунмод сумын хоёрдугаар багийн иргэн Г.Баатархүү илэрхийлсэн юм.

Дэлхийн Зөн Олон улсын байгууллага хүмүүнлэг, хүүхэд хамгаалал, яаралтай тусламж, хөгжлийн гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон хөгжлийн байгууллага бөгөөд Төв аймагт 13 дахь жилдээ “Хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө” уриатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жилүүдэд ч тус байгууллагаас иргэдэд өргөө цагаан гэрийг олгож байжээ. 

 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ