ЕХ-ны араас европын дөрвөн орон ОХУ-ын эсрэг хоригийн хугацаагаа сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-03 09:47:30
БРЮССЕЛЬ./TASS/. Европын холбооны түнш дөрвөн орон болох Черногор, Албани, Норвеги, Украин улсууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнийхээ хугацааг 2018 оны 1 дүгээр сарын 31-н хүртэл сунгажээ. Энэ тухай лхагва гарагт Брюссель тараасан ЕХ-ны дипломат газрын тэргүүн Федерика Могерини-гийн мэдэгдэлд дурджээ.

ЕХ-нд элсэхээр нэр дэвшигч орнууд Черногор, Албани, Европын чөлөөт худалдааны холбооны гишүүн Норвеги мөн Украин улс ЕХ-ны Зөвлөлийн шийдвэрийг дэмжин нэгдлээ. “ЕХ дээрх алхмуудыг анхааралдаа авч, дэмжин сайшааж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

ЕХ-ны зөвлөл 6 дугаар сарын 28-нд албан ёсоор Оросын эсрэг эдийн засгийн салбарчилсан хоригийн хугацааг зургаан сараар сунгаж 2018 оны 1 дүгээр сарын 31 болгосон юм.

ЕХ-ны хоригийн бодлого нь Оросын иргэдийн визний хязгаарлалт /энэ оны 9 дүгээр сар хүртэл хүчинтэй/, Оросын газрын тос, батлан хамгаалах, санхүүгийн секторын төрийн өмчит хэд хэдэн компанийн эсрэг эдийн засгийн хориг, Крымийн эсрэг хязгаарлах арга хэмжээ гэсэн бие даасан гурван чиглэлээс бүрддэг байна.
О.Барс 
Холбоотой мэдээ