Долдугаар сарын 28-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-07-28 08:39:55
10.00 цагт ХӨСҮТ-д "Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан иргэдэд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийнэ.

11.00 цагт Тусгаар тогтнолын талбайд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг иргэдэд дотор ЭХО, элэгний В, С вирүсийн түргэвчилсэн оношилгоо хийнэ.

11.00 цагт Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэгт "Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан “Иргэд үйлчлүүлэгч нарт зориулсан өдөрлөг” зохион байгуулна.

11.00 цагт "Хааны эрэлд-2017" олон улсын цэргийн сургуулийн "Хэвлэлийн өдөр" арга хэмжээ Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно.

11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Улаанбаатар чуулгын байранд "Олон улсын хүүхдийн урлагийн наадам" болно.

14.00 цагт Төрийн ордонд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 96 жилийн ойн баярын хурал болно.

20.00 цагт Ази Номхон Далайн 31 дэх Жемборигийн нээлт “Найрамдал” цогцолборт болно.
Холбоотой мэдээ