Татварын орлогын тасалдлыг нэр төрлөөр нь биелүүлэх үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 13:09:36

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд сумдын Засаг дарга болон Төрийн сангийн төлөөлөгчидтэй уулзалт хийв.

Аймгийн хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар татварын орлого 2,1 тэрбум төгрөгөөр тасарсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж аймаг, сумын хэмжээнд бүсээ чангалж хасаж болох зардлыг таная гэдгийг мөн үеэр аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан хэлэв. Дархан, Орхон, Хонгор ,Шарын гол сумдад мөн адил орлогын төлөвлөгөө тасарчээ. Уулзалтаар орлогын тасалдал юунаас болж үүссэн, шалтгаан нөхцөл болон цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа. Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга А.Энхболд боломжит татварын орлогыг нэр төрөл бүрээр нь биелүүлэх чиглэл өглөө. Түүнчлэн ирэх даваа гарагт сумдын удирдлагуудыг 2015 оны тодотгосон төсвийн төсөлд оруулах санал, бэлтгэлээ хангаж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ