Финикс хотод хэт халсны улмаас олон нислэг цуцлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-21 10:18:43
ФИ НИКС. /VOA/. АНУ-ын Аризона муж улсын төв Финикс хотод өчигдөр хэт халсны улмаас 40 гаруй нислэгийг цуцалжээ.

Цаг уурчдын мэдээлснээр, өчигдөр тус хотод Цельсийн +49 градуст хүрч халсан байна. Ийм халуунд зарим нисэх онгоц нислэг үйлдэх боломжгүй байдаг аж.

Иргэний агаарын тээврийн “American Airlines” компани өдрийн оргил халууны үед хэдэн арван нислэгээ цуцалсан байна.

Финикcт 1990 оны зургадугаар сарын 26-нд Цельсийн 50 градуст хүрсэн нь тус хотын түүхэнд хамгийн халуун өдрөөр тэмдэглэгдэн үлджээ.

Халуун болох үед агаарын нягтрал бага бөгөөд нимгэн байдаг. Агаарын нягтрал бага байна гэдэг нь онгоцны далавчинд ирж буй агаарын түлхэлтийн хүч багасна гэсэн үг.  Ийм учраас нисэх онгоц газраас тасрахын тулд хөдөлгүүрүүд нь илүү их түлхэлтийн хүчийг гаргах хэрэгтэй болдог байна.
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ