Дугуйн спортын аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-18 18:12:53
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн “Дугуйн уралдааны аварга” шалгаруулах нээлттэй тэмцээн Зуунмод суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн таван насны ангиллаар зохиогдож, 16 клубын 80 тамирчин оролцов.
 
Охидын 13-14 насны ангилын тэргүүн байрыг Төв аймгийн эрдэнэ сумын тамирчин, Г.Номин-эрдэнэ хүртсэн бол хөвгүүдээс тэргүүн байрыг Баянчандмань сумын тамирчин О.Энхбат шалгарав. Охидын 15-16 насны ангилалд тэргүүн байрыг Сонгинохайрхан дүүргийн оролцогч Х.Катя хүртэж, хөвгүүдийн тэргүүн байрыг “Алдар” спорт хорооны тамирчин А.Сүхбат хүртлээ. Хөвгүүдээс 17-18 насны ангилалд тэргүүн байрыг Сонгинохайрхан дүүргийн оролцогч, С.Аюушжав шалгарсан бол охидоос тэргүүн байрыг охидоос УБ хотын оролцогч Э.Энхмаа нар эзэлж шилдгээр тодорлоо.
 
Дугуйн спортын өсвөр үеийн багийн төрөлд Г.Батсүх дасгалжуулагчтай Төв аймгийн баг тамирчид шалгарч, дэд байранд Т.Мөнхбат дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн тамирчид орсон бол шагналт гуравдугаар байранд Т.Даваатогтох дасгалжуулагчтай “Хүч спорт хороо”-ны баг тамирчид шалгарав. 
 
“Элит ангилал”-ын төрөлд эмэгтэйчүүдээс авто зам клубын тамирчин, Ж.Өлзийсолонго, эрэгтэйчүүдээс “Хас” банкны оролцогч Б.Марал-эрдэнэ, “Мастер ангилал”-ын тэргүүн байрыг “Эл хаус” клубын тамирчин Т.Түмэндэмбэрэл, 50-60 насны ангилалд тэргүүн байрыг “Аттила” клубын тамирчин Т.Пүрэвдорж нар тус тус шалгарлаа. 
Энэ үеэр ахмад дуггуйчин Т.Пүрэвдорж хэлэдээ: “Нэг үеийг бодвол өнөөдөр хөдөөд орон нутагт дугуй унах нөхцөл, бололцоо харьцангуй сайжирч, зарим газруудад дугуйн зориулалтай тусгай зам, зогсоол бий болж байна. Цаашид дугуйн замыг нэмэгдүүлбэл авто машины түгжрэл багасч, байгаль экологид ч эерэгээр нөлөөлнө” хэмээн ярьсан юм.
 
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ