Аймгийн удирдлагууд прокуроруудтай ажил хэргийн уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-09 21:36:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат болон Хууль зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг нар аймгийн Прокурорын газрын ажилтай танилцаж ажил хэргийн уулзалт хийж ярилцав.

Уулзалтын эхэнд аймгийн Ерөнхий Прокурор н.Мөнхбат тус газраас өнгөрсөн онд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр хийсэн ажлын тайлангаа тавилаа.

Аймгийн Прокурорын газрын хяналтад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагуудаас 2016 онд нийт 2157 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар буурчээ. Тус байгууллага нь цаашдын үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх бодлогыг баримталж “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж сургалт сурталчилгааны ажлыг шат шатны төрийн байгууллагуудад явуулж иржээ. Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Прокурорын байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг бие даасан хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага” гэж “Прокурорын тухай хууль”-д заасан байдаг. Мөн тус байгууллага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтарч ажиллах үүргийнхээ дагуу аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнд багтдаг. Тиймээс тус байгууллагаас орон нутгийн удирдлагуудад тавьж буй санал хүсэлтийг хүлээн авч тодорхой хэмжээгээр дэмжих болно” гэв.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ