ӨНӨӨДӨР: “Гарааны бизнесийн бодлогын экосистемийг хөгжүүлэх нь” сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-13 06:53:07

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


9:00 цагт: “Гарааны бизнесийн бодлогын экосистемийг хөгжүүлэх нь” олон улсын сургалт Континенталь зочид буудалд болно.

9:00 цагт: Азийн ойн хамтын ажиллагааны XII чуулга уулзалт Холидей Инн зочид буудалд болно.

10:00 цагт: “Хиймэл оюунд суурилсан гаалийн байгууллагын шинэчлэл, хамтын ажиллагааны” төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ГЕГ-д болно. Холбогдох утас: 90145985

11:00 цагт: Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” ТББ-аас “Монгол эр хүнд итгэ, тэд гэр бүлээ хамгаална” сэдвээр “Монгол ньюс”-д мэдээлэл өгнө.

12:00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооноос хууль зүйн сайд, цагдаагийн ерөнхий газрын дарга нарыг огцруулах асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


-3x3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 14-ныг дуустал үргэлжилнэ.

-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Орон нутагт:

-Завхан аймагт "Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа-2025" болно.

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.

 

Хилийн чанадад:

-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд  болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

Холбоотой мэдээ