Хятадын хөгжлийн онцлогийн тухай лекц уншлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-13 17:06:03

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ардын их сургуулийн профессор, Хятадын Ирээдүй судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Жинь Цаньрун “Орчин үеийн Хятадын хөгжлийн онцлог, дэлхийн ач холбогдол” сэдвээр ШУТИС-д лекц уншлаа.


Энэ үеэр тэрбээр “Хүн ам ихтэй БНХАУ байгаль орчноо хамгаалан, эдийн засгаа хөгжүүлж, социалист модернизац, энх тайванч замаар хөгжиж буй онцлогтой. Манай улсын хөгжлийн шинэ загвар нь өмнөдийн орнуудын нөөцийг өргөжүүлэх, хөрш орнууддаа шинэ боломж, загвар олгоход оршиж байна. Хөрш орнуудтайгаа хүн төрөлхтний ирээдүйтэй хамтын нийгэмлэг байгуулах зорилтоо юуны өмнө ахиулна” гэдгийг илтгэлдээ тодотгосон юм.


Лекцийг Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвөөс санаачлан зохион байгуулжээ. 



Холбоотой мэдээ