ХӨВСГӨЛ: “Сүегэр” уран бичлэгийн уралдаанд 170 гаруй бүтээл иржээ
ФОТО МЭДЭЭ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт монгол бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлээ хайрлан хамгаалах, үндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “Сүегэр” уран бичлэгийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг.
Энэ жил "Хөвсгөл эх хэл, бичиг" хөтөлбөрийн хүрээнд "Сүегэр" уран бичлэгийн уралдааныг 5 төрөлд зохион байгуулж, нийт 170 гаруй бүтээл ирүүлжээ.
Уралдааны сурагчдын ангилалд Эрдмийн далай сургуулийн сурагч А.Төвшинзаяа, Их-Уул сумын ЕБС-ийн сурагч Б.Уянга, иргэд төрийг албан хаагч нарын ангилалд Цагаан-Уул сумын ЕБС-ийн Дүрслэх урлаг, технологийн багш Б.Баянмөнх, уран бичлэгийн төрөлд Эрдмийн далай сургуулийн багш Н.Батцэцэг, мэргэжлийн багш нарын ангилалд Эрдмийн далай сургуулийн МХУЗ-ын багш Б.Анхбаяр нар тус тус тэргүүлсэн байна.
"Сүегэр” гэдэг нь үр хүүхдээ амаар сурган хүмүүжүүлэх сургаал үг гэсэн
утгатай.