Сумогийн Нацү башё эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацү башё Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд эхэллээ.
Энэ башёд мэргэжлийн сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэнгээр манлайлуулсан Монголын 21 сүмоч таван зиндаанд хүч үзэж байна. Үүнээс найм нь макүүчи буюу дээд зиндаад барилдаж байгаа юм. Энэхүү башёгийн анхаарлын төвд 74 дэх аварга Хоошёорюү болон ёкозүна цолны болзол сонссон Оносато нар байна. Макүүчигийн бөхчүүдээс хамгийн ахмад нь Тамаваши Б.Мөнх-Оргил, залуу нь Аонишики аж.
Башёгийн
хоёр өдрийн барилдааны мэдээллийг тоймлон хүргэе. Аварга цолтойгоор хоёр дахь
башёдоо барилдаж буй Хоошёорюү С.Бямбасүрэн эхний хоёр өдөр ах, дүүсийг давсан. Тэрбээр башё эхлэхийн
өмнө Токио хотын нэгэн сүмд ёслол үйлдэн эрүүл мэндээ даатган залбирчээ. Түүний хувьд өнөөдөр сэкивакэ Киришима
Б.Лхагвасүрэн, озэки Котозакүра нарыг өвдөг шороодуулсан Оохотой барилдах
хуваарь гарчээ. Тэгвэл ёкозүна цолны төлөө барилдаж буй Оносато комүсүби Такаясүгаар
даваага ахиулсан байна. Одоогоор хоёр даваатай 12 бөх байгаа юм. Манай сумочдын
тухайд дээд зиндаанд дэвшсэн Тамашохо Э.Эрдэнэбилэг дараалан өвдөг шороодсон
бол Онокацү Б.Чойжилсүрэн, Рога А.Амарсанаа тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр
үлдлээ. Харин Оошёома П.Дэлгэрбаяр, Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши
Б.Мөнх-Оргил нар нэг даваатай башёг үргэлжлүүлж байна. Монгол бөхчүүдийн мэдээллийг
хүргэе.
Макүүчи зиндаа
Ёкозүна Хоошёорюү
С.Бямбасүрэн 2-0
Сэкивакэ Киришима
Б.Лхагвасүрэн 1-1
З-3 Тамаваши
Б.Мөнх-Оргил 1-1
Б-5 Чиёошома
Г.Мөнхсайхан 0-2
З-6 Оошёоүма
П.Дэлгэрбаяр 1-1
З-8 Онокацү
Б.Чойжилсүрэн 2-0
Б-14 Рога
А.Амарсанаа 2-0
З-17 Тамашохо
Э.Энхманлай 0-2
Жюүрёо зиндаа
З-12 Миторюү
Б.Төрболд 0-2
Макүшита
зиндаа
Б-2 Дэванорюү
Т.Тэмүүлэн 0-1
З-5 Кёкүкайюү
Ш.Далайбаатар 1-0
З-6 Дайшохо
Ч.Шижирбаяр 0-1
Б-8 Асахакүрюү
Р.Жамъянтогтох 1-0
З-10 Хокүтомарү
Н.Чинзориг 0-0
Б-22 Казэноүми
Ц.Билгүүн 1-0
Б-28 Сэйхакүхо
Ө.Дэмиджамц 0-1
З-35 Хокүтэнкай
Г.Сүхбат 1-0
З-46 Госэйзан
Б.Мөнх-Од 1-0
Б-48 Котокэнрюү Г.Билгүүн
0-1
Санданмэ
зиндаа
Б-6 Саданохикари
Д.Наранцогт 1-0
Жонидан зиндаа
З-61 Тэнросэй
С.Лувсангомбо 1-0