Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-07 17:09:35

Өвөрхангай \МОНЦАМЭ\ Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2017-2018 оны хооронд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Тухайлбал “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох”, “Ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх” хөтөлбөр юм. Тус хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гэрээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар  байгуулж, гарын үсэг зурлаа.

Дээрх хөтөлбөрүүдийн санхүүжилт нь тус бүрийн онцлогоос хамаарч харилцан адилгүй хэмжээ, хугацаатайгаар иргэдэд олгогдох бөгөөд зээлийн хүүгүй, 100 хувийн эргэн төлөлттэй байх юм. Уг хөтөлбөрүүд нь зээл олгохоос гадна мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих давуу талтай. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд аймгийн аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраа сдэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ