Хөвсгөлийн бүх иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-14 23:29:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд энэ онд аймгийнхаа бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулахаар болсон гэдгийг иргэддээ мэдээллээ.

Тэрээр иргэн эрүүл байж аймаг орон нутаг хөгжих, мөн хүний хөгжлийн индексээрээ өнгөрсөн жилүүдэд байнга сүүлийн байруудад ордог асуудалд онцгой анхаарч энэ ондоо багтан нийт иргэдээ үзлэг шинжилгээнд хамруулж эрүүлжүүлэхээр болжээ.

Ялангуяа хавдрын өвчлөл тэр дундаа элэг, бөөр, ходоодны хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж хожуу оношлогдсоны улмаас амь насаа алдаж байгаа гэнэ. Энэ нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хүн бүрийг хамруулж урьдчилан сэргийлэх нь чухал байгааг харуулж байгаа учраас нийт иргэдээ бүх төрлийн үзлэг оношлогоонд хамруулж эрүүлжүүлэхээр болжээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ