Чойбалсан хот аялал жуулчлалын маршруттай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-17 20:26:38

Дорнод аймгийн төвд гаднын орноос болон өөр аймаг, хотоос ирсэн иргэдийг Чойбалсан хоттой танилцуулах аялал жуулчлалын маршруттай боллоо.

Аяллаар Дорнодыг зоригсод аймгийн төвийн 10-аад зочид буудлаас сонгон буудаллаж, түүхэн хөшөө дурсгалтай танилцан дурсгалын зураг татуулах, Оргил, Их тал зэрэг ресторанд үдийн хоолоо зооглож, орон нутагт ганц симфони оркестртай Хөгжимт драммын театрын уран бүтээлчдийн тоглолтыг VIP өрөөнд тухлан сууж үзэх, орой нь LUX лаунж, паб, караокед үдшийг өнгөрөөх зэргээр маршрутыг тодорхой заажээ. Гэхдээ аялагчид дан ганц Дорнодын төвийг зорьж ирэх нь гэж ойлгож болохгүй, энэ маршрут бол Зээр харах аялал, Дорнын унага гээд Дорнод Аялал жуулчлалын нэгдлээс санал болгож буй аяллыг сонгон ирэх зочид зөвхөн нэг өдрөө аймгийн төвд өнгөрүүлэх маршрут гэдгийг тус нэгдлийн тэргүүн Р.Зоригтбаатар тодотгож байна.

Дашрамд сонирхуулахад байгуулагдаад удаагүй байгаа Дорнод Аялал жуулчлалын нэгдэл даруй 30-аад гишүүн байгууллагатай болоод амжжээ. Жуулчдад зориулан эсгий, мод, савхи, чихмэл дурсгалын зүйл үйлдвэрлэж эхлээд байна.   

Б.Туяа

Холбоотой мэдээ