Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-25 06:43:30

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. -2025 оны наймдугаар сарын 25-31-нд болох үйл явдлын тойм-


Улаанбаатарт:

8 дугаар сарын 25-нд: ХЗДХЯ, Монголын Хуульчдын холбоо, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс санаачлан БНСУ-ын Хувийн эрх зүй судлалын нийгэмлэгтэй хамтран “Монгол-Солонгосын гэр бүлийн эрх зүй, гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг зохион байгуулна.

8 дугаар сарын 25-нд: Монгол Улсад жил бүр тэмдэглэдэг Залуучуудын өдөр.

8 дугаар сарын 25-26-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ыг зохион байгуулна.

8 дугаар сарын 25-29-нд: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замын комиссын зөвлөгөөн Улаанбаатар хотноо болно. 

8 дугаар сарын 26-нд: Хоёр жил тутамд зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам эхэлнэ.

8 дугаар сарын 26-нд: Конрад-Аденауэр-Сан, МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль хамтран “Эрхшээлт Үндсэн хууль-Эрхшээлт Ардчилал” IX чуулганыг Улаанбаатар Галлериа төвд зохион байгуулна.  

8 дугаар сарын 27-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

8 дугаар сарын 29-нд: Цөмийн туршилтын эсрэг олон улсын өдөр тохионо.

8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 7-нд: Сагсан бөмбөгийн 16‑аас доош насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотод болно.

 

Хилийн чанадад

8 дугаар сарын 25-30-нд: БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод ‘’Монгол-Хятадын V Экспо-2025”-ыг зохион байгуулна. 

Холбоотой мэдээ