Аудитын хамт олон баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 12:31:50

Монгол Улсад Төрийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний түүхт 230 жилийн ойн баярыг аймгийн Аудитын газрын хамт олон  10 сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Аймгийн Аудитын газар нь сүүлийн 20 жилийн байдлаар 36,0 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэн, 35,5 тэрбум төгрөгийн үр өгөөж тооцон хүлээн зөвшөөрүүлж, 2,1 тэрбум төгрөгийн төлбөрийн акт тавьж барагдуулан, 40,0 тэрбум төгрөгийн албан шаардлага хүргүүлэн биелэлтэд хяналт тавьж зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Түүнчлэн 2014 онд байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хамруулан нийт 192 байгууллагын санхүүгийн тайланг баталгаажуулан, гүйцэтгэлийн 7, нийцлийн 8 нийт 15 сэдвээр аудит хийж дүгнэлт гаргаж, үр дүнг тооцон ажиллажээ.

Өнөөдөр аймгийн Аудитын газар нь нийт 12 хүний орон тоотой, нийт ажилтнуудын 91 хувь нь Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, 1,8 хувь нь магистрийн зэрэгтэй хүний нөөцийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Тус өдрөөр Монгол Улсад төрийн хяналт аудитын тогтолцоог хэрэгжүүлэн бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг Төрийн хяналтын тэргүүний ажилтан цол тэмдэг, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн- Хурал болон Засаг даргын жуух бичиг, байгууллагын шагналаар шагналаа.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ