Өрхийн эмнэлгүүд 08.00-20.00 цаг хүртэл ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2016-12-21 13:37:41

Нийслэлийн хэмжээнд нийт Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг ажлын өдрүүдэд 08.00-20.00 хүртэл, бямба гарагт 10.00-14.00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.  

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын “Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” 03 тоот албан даалгаврын хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх хувиараар ажиллаж байгаа юм. Үүнээс гадна өрхийн эмнэлгүүдэд цаашид нийслэлийн хэмжээнд 880 резидент эмч, мэргэжил дээшлүүлж буй 280 гаруй сувилагч нэмэлтээр ажиллуулахаар төлөвлөжээ. 

Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүд мөн ханиад томуу, хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тусламж үйлчилгээний асуудлуудыг яаралтай шийдвэрлэж ажиллаж байгаа. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт нэмэлтээр ажиллах резиндент эмч, нарыг хуваарилж, жижүүрийн эмч, ээлжийн сувилагчийг ажиллуулан, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн 4 эмчийг энэ сарын 16-наас эхлэн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэн ажиллуулж байгаа аж. Мөн Эрүүл мэндийн төвийн Төв салбарын 1 давхарт  70 ортой ХҮҮХДИЙН III-р  тасаг шинээр нээж ажиллуулж эхэлсэн байна. 

Н.Туяа

 

 

 

 

 

Холбоотой мэдээ