Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНЗДТГ-аас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн саналыг тусгахаар ажиллаж байна.
377 жилийн түүхтэй Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг анх 1994 оны 7 дугаар сарын 5-нд баталсан байна. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд нийслэлийн эдийн засаг, нийгмийн харилцаа өргөжин хөгжиж, 9 дүүрэг, 152 хороотой болжээ. Мөн нийслэлийн хөдөлмөрийн насны хүн амын тоо 981 мянга 456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30 мянга 297, төрөлт 42 мянга 790 байгаа бөгөөд 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгууллагуудын 63 хувь юм. Дээр дурдсан тоон үзүүлэлтээс үзэхэд нийслэл 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болсон тул хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлага бий болжээ. Тиймээс НЗДТГ-аас нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ.
Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, бие даан хөгжих эдийн засгийн бодлогыг тодорхойлох, үйлдвэрийн тусгай бүс бүхий олон улсын санхүү, аялал жуулчлалын томоохон төв, зорчигч, ачаа тээврийн зангилаа болгон хөгжүүлэхээр тусгасан байна. Мөн нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулж, үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, нийслэлийн дэд бүтцийг хүн амын өсөлт, хөгжлийн шаардлагад нийцүүлэн сайжруулах зэргийг тусгажээ.
Хуулийн төслийг төгөлдөржүүлэх зорилгоор иргэдийн саналыг 321443 дугаарын утас болон munkherdene.d@ulaanbaatar.mn цахим хаягаар хүлээн авч эхэлжээ.
Ч.Ариунболд