Бид гэр бүлээрээ донор
МОНГОЛ ХЭМНЭЛ
Улаангом, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Намайг Гангын Цэндсүрэн гэдэг. Би Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар банкны технологич бага эмчээр 26 дахь жилдээ ажиллаж байна.
Миний хувьд цусны салбар банканд ажиллаж эхэлсэн цагаасаа цусаа өгч, хүндэт донор болсон. Нөхөр маань бас хүндэт донор. Одоо хүү маань мөн цусаа өгч эхэлсэн.
Осол аваар, өвчин эмгэг гэх мэт янз бүрийн гэнэтийн шалтгаанаар цус алдсан хүмүүсийн алтан амийг аврахын төлөө сайхан сэтгэлээр жигүүрлэж цусаа хандивладаг хүмүүс бол донорууд юм. Тэдгээр ачтай буянтай хүмүүсээс цусыг нь авч, хэрэгцээтэй хүмүүст нь бэлдэж өгдөг энэ ажилдаа би үнэхээр их дуртай.
Цус өгөхөд ядарч, сульдаж, цус багадана гэсэн ойлголт байдаггүй. Цусаа өгөхөд 2-3 сарын дараа эргээд төлждөг, бас бусдад амь бэлэглэдэг.
