Нигерийн цэргүүд 38 хүүхэд, эмэгтэйчүүдийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-02 12:40:50

АБУЖА. /Xinhua/. Нигерийн зүүн хойд нутгийн Борно мужид террорист үйл ажиллагаа явуулж буй “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан 38 хүүхэд, эмэгтэйчүүдийг суллалаа гэж Нигерийн зэвсэгт хүчин мэдэгдэв.

Нигерийн цэргүүд Борно мужийн Думба тосгонд чөлөөлөх ажиллагаа явуулахдаа дээрх бүлэглэлийн зургаан босогчийг устгаж, хэд хэдэн террористыг шархдуулсан тухай Нигерийн армийн хэвлэлийн төлөөлөгч Сани Усманы хийсэн мэдэгдэлд дурджээ.

Дээрх ажиллагааны явцад барьцаанд байсан 19 хүүхэд болон 19 эмэгтэйг чөлөөлсөн байна.

“Нигерийн армийн 8 дугаар дивизийн цэргүүд Борно мужид нуугдаж буй “Боко Харам” бүлэглэлийн террористуудын эсрэг “Hardknock” гэдэг нэртэй тусгай ажиллагаа явуулж эхэллээ. Энэ ажиллагааны хүрээнд Борно мужийн нутаг дэвсгэрийн үндсэн хэсгийг эзэлдэг Мартегийн ойролцоох Момо, Тунше тосгонуудад нуугдаж байсан террористуудыг устгалаа” гэж мэдэгдэлд дурджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ