СЭЛЭНГЭ: "Хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал" хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-16 20:09:43

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” хэлэлцүүлэг, сургалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.

 

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц батлагдсаны 40 жилийн ойг угтан явуулж байгаа уг хэлэлцүүлгийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Янжинлхам “Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү, шүүлт тулгах гэмт хэргийн тухай ойлголт” сэдвээр тус тус сургалт мэдээлэл өглөө.

 

Дээрх үйл ажиллагаанд мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, аймгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд оролцож байгаа юм.

 

Хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар,  аймгийн Прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комиссын Сэлэнгэ аймаг дахь реферэнт Д.Гантулга нар хамтран зохион байгуулж байна.

 

Холбоотой мэдээ