Сайн санааны туслахуудад зориулсан сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-05 17:58:10
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Эрдэнэ, Борнуур Зуунмод сумдаас “Сум багт хүрч үйлчилье” төслийн сайн санааны туслахууд эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн суурь үйлчилгээг зорилтот бүлгийн хүн амд цогцоор нь хүргэх, багийн гишүүдийг чадавхжуулах зорилготой сургалтад хамрагдаж байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,Төв аймгийн эрүүл мэндийн газар хамтран хэрэгжүүлж байгаа “Сум багт хүрч үйлчилье” төслийн хүрээнд дээрх сургалтыг хийж байгаа ажээ.

Уг сургалтыг аймгийн ЭМГ-ын дарга Ч.Алтантуул, НЭМТөвийн дарга Л.Түмэндэмбэрэл, ЭМГ-ын болон НЭМТөвийн мэргэжилтнүүд хамтран бүсийн сумын удирдлага эмч мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. Уулзалт сургалтанд хоёр хоног үргэлжлэх ба сум бүрээс нийгмийн бодлогын ажилтан, нийгмийн халамжийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан, сайн дурын идэвхтэн, жолооч зэрэг нийт 170 хүний бүрэлдэхүүнтэй багууд уригдан оролцож байна.

Сургалтаар  “Сум багт хүрч үйлчилье” төслийн орон нутагт хэрэгжүүлж  хамтран ажиллах багийн бүрэлдэхүүнийг мэдээллээр хангах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал баг зохион байгуулах хэрэгцээ шаардлагын талаар онцлон ярилцсан байна. Цаашид сум орон нутагт байрлах нийгмийн эрүүл мэндийн багуудтай хамтран ажиллах, тэдэнд ажлын чиглэл өгөхөөс гадна мэдээлэл сургалт сурталчилгааны гарын авлага материалыг түгээх зэрэг зорилтуудыг тавьж ажиллах талаар албаныхан хэллээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ