“Бөмбөгөр”-өөс “Бишрэлт” худалдааны төв хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн Төмөрчиний гудамж буюу “Бөмбөгөр” худалдааны төвийн гурван замын уулзвараас “Бишрэлт” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ.
Тодруулбал, өнөөдөр 22.00 цагаас 18-ны 6.00
цаг хүртэл тус авто замыг хааж, хучих юм. Мөн суулт үүссэн хашлага, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын
түвшинд тааруулан засварлахыг
НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.