Баян-Өндөрийн цэцэрлэг гэр барьж, нэг бүлэг ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Баян-Өндөр сумын цэцэрлэг 90 хүүхдийн багтаамжтай хэдий ч энэ хичээлийн жилд 154 хүүхдийг хамруулжээ.
Хүүхдийн тоо хэтэрч, ачаалал нэмэгдсэнээр анги танхим хүрэлцэхгүй байгаа тул нэмэлтээр гэр барьж нэг бүлэг ажиллуулахад бэлэн болгосон байна. Нөөц боломжоо хэтрүүлэн ажиллаж байгаа ч тус цэцэрлэг нэн даруй их засвар хийх шаардлагатай байгаа тухай эрхлэгч н.Долгормаа танилцуулсан.
1989 онд ашиглалтад орсон цэцэрлэгийн барилга өмнөх жилд урсгал засварын өртэй аж.
Б.Мөнхзул