АРХАНГАЙ: Аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ сарын 17-нд “Байгаль
орчин, аялал жуулчлалын хөгжлийн форум”-аа зохион байгуулсан. Форумд
оролцогчдоос аялал жуулчлалын салбарын
хүний нөөцийг хөгжүүлж, дотоод гадаад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг
идэвхижүүлэн, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага зэргийг авч үзэж дараах зөвлөмжийг
эцэслэн гаргасан байна.
Нэг. Аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг
даргад
1.1 Орон
нутгийн аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөлтийг тухайн нутаг дэвсгэрийн газар
зохион байгуулалтын төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулах,
Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагтаа хангах ажлыг зохион
байгуулах;
1.2 Аялал
жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх стандартын шаардлагыг хангуулах, дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалтын
бодлогыг чиглүүлэх;
1.3 Тусгай
хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, түүнээс хүртэж буй нийгэм, эдийн засгийн
үр өгөөжийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг хувийн хэвшлийн
байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
1.4 Хүрээлэн
буй орчинд ээлтэй, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжсэн үйл ажиллагаа явуулж буй
иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих;
1.5 Аялал
жуулчлалын мэдээллийн төвийг бий болгож, тогтмол ажиллуулах менежментийн
чадавхи бүхий этгээдэд хариуцуулж, тогтмол ажиллуулах;
1.6 Аялал
жуулчлалын бүс бүхий сумд Архангай аймгийг
“Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв” болгон хөгжүүлэх төлөвлөгөө”
/2019-2030/ дунд хугацааны арга хэмжээ болон Архангай аймгийн аялал
жуулчлалыг хөгжүүлэх цогц арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй
уялдуулан сумынхаа бодлогын баримт бичгийг
боловсруулан баталж, хэрэгжилтийг ханган ажиллах;
1.7 Аялал
жуулчлалд оролцогч гэр буудлын үйл ажиллагаа эрхлэгч иргэдийн эрх зүйн орчинг
бий болгох, үйлчилгээний чанар стандартад нийцсэн гэр буудал ажиллуулж буй
иргэдийг нөхөрлөл, хоршоо хэлбэрээр ажиллахаар нэгдсэн тохиолдолд ажиллах
зөвшөөрлийг олгох;
Хоёр. Төрийн захиргааны бүх шатны байгууллагуудад
2.1 Төрийн
бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, төрийн зарим чиг үүргийг төрийн бус
байгууллагаар хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэйгээр зохион байгуулах;
2.2 Эко
аялал жуулчлалыг дэмжих, байгальд ээлтэй, дэвшилтэт технологи
нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг бодлогоор дэмжих, эко байгууллага, аж
ахуйн нэгжийг шалгаруулж, урамшуулах тогтолцоо бүрдүүлэх;
2.3 Аймгийн
аялал жуулчлалын эвентүүд, брэнд бүтээгдэхүүнийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран тодорхойлж,
Монгол Улс, цаашлаад дэлхийн зах зээлд нэгдсэн бодлогоор гадаад сурталчилгаа
зохион байгуулсны үндсэн дээр гадаад дотоодын аялагчдын урсгалыг нэмэгдүүлэх;
2.4 Жуулчдын
зорих газруудад жуулчны угтах үйлчилгээг сайжруулах талаар тодорхой арга хэмжээг
орон нутгийн удирдлагуудтай хамтран авч хэрэгжүүлэх;
Гурав. Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд.
3.1 Салбарын
боловсон хүчнийг мэргэшүүлэх, давтан сургах ажлыг тогтмол зохион байгуулах;
3.2 Аялал
жуулчлалын улирлын хамаарлыг багасгахад шинэлэг санал санаачилга гаргаж, төрийн
байгууллагатай нягт хамтран ажиллах;
3.3. Аялал жуулчлалын салбарын суурь судалгаа
явуулах ажлыг зохион байгуулж, статистик мэдээллийн бааз бий болгоход төрийн
байгууллагуудтай хамтран ажиллах;
Дөрөв. Аялал жуулчлалын бааз, зочид буудал, гэр
буудлууд /аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд/
4.1 Үйлчилгээний
чанарыг сайжруулж, олон улсын жишигт хүргэх, холбогдох дүрэм, журам, стандарт,
норм нормативыг бүрэн хангаж ажиллах;
4.2. Орон
нутгийн төсөвтэй харьцаж орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд бодитой
хувь нэмэр оруулах.
4.3.Жуулчдын
сэтгэл ханамжийг дээшлүүлэх талаар тогтмол судалгаа явуулж, шинэ бүтээгдэхүүн,
үйлчилгээ нэвтрүүлэн, үйлчилгээний чанарыг сайжруулах;
4.4.Аялал
жуулчлалын салбарт тогтвортой хөгжлийг хангах, байгальд ээлтэй үйлчилгээний
стандарт шаардлагыг чандлан сахиж, байгаль орчны хяналт шинжилгээний
хөтөлбөртэй ажиллах;
4.5.Жуулчны
аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс хамгаалах үйл ажиллагааг төлөвлөн,
холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
4.6.Аялал
жуулчлал, зочлох үйлчилгээний шаардлага хангасан ажиллах хүч бэлтгэх,
тогтвортой ажлын байраар хангах, ажил олгогчдын үүрэг, хариуцлага, оролцоог
нэмэгдүүлэх;
4.7 Үйлчилгээний чанар стандартад нийцсэн гэр буудал
ажиллуулж буй иргэд нэгдэж, НӨХӨРЛӨЛ, ХОРШОО хэлбэрээр тухайн сумын Засаг
даргатай гэрээ байгуулж ажиллах
4.8.Биет
болон биет бус соёлын өвийг хамгаалахад анхааран, тогтвортой аялал жуулчлалыг
хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэх гэжээ.