ТӨВ: Нутгийн зарим хэсгээр цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-11 16:41:35

Зуунмод /МОНЦАМЭ/ Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хүйтрэхийг Төв аймаг ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар -2-7 градус хүрч хүйтэрнэ. Зуунмод хот орчмоор цас орохгүй, салхи зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.


Энэ сарын 11-нд нутгийн хойд хэсгийн зарим, 13-14-нд нутгийн хойд болон зүүн хэсгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн зарим газраар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур 11, 14-нд хүйтэрч өдөртөө -6-11, шөнөдөө -13-18 градус хүрэх бол 12-13-нд дулаарч томоохон голын хөндий дагуух нутгаар шөнөдөө -12-17 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ