Холерын эсрэг вакцинжуулалт хийж байгаа ч тохиолдлын тоо гурав дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-13 12:05:28

ЛИЛОНГВЕ. /ВВС/. Малави улсад 117 гаруй хүн амиа алдахад хүргэсэн булчин задрах тахлын /холер/ дэлдэлтийг зогсоохоор эрх баригчид тэмцэж байна. Тус улсад сүүлийн хоёр сарын хугацаанд холерын дэгдэлт гурав дахин нэмэгджээ.


Энэ оны 8-р сараас хойш Малави улсад уг тахлын тохиолдол 1000-аас 4200 гаруй болж өссөн гэж НҮБ-аас мэдээлсэн юм.

Голдуу бохирдсон хоол хүнс, усаар дамжин халдварладаг энэ өвчний анхны тохиолдол өнгөрсөн гуравдугаар сард тус улсын өмнөд хэсэгт бүртгэгдсэн байна.


Одоогоор тус улсын 28 дүүргийн 22-т булчин задрах тахал тархаад байна. Ирэх 11-р сард борооны улирал эхэлснээр нөхцөл байдал улам дордож болзошгүй гэж мэргэжилтнүүд анхааруулжээ.



Холбоотой мэдээ