АРХАНГАЙ: 14 сум Дэлхийн банкнаас 504.0 сая төгрөгийн урамшуулал авах болзол хангажээ

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-28 17:09:22

Архангай /МОНЦАМЭ/. ОНХС-гийн 2022 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 14 сум 504 сая төгрөгийн урамшууллыг дэлхийн банкнаас авах болзол хангажээ.


Сангийн яамны хэрэгжүүлдэг "Тогтвортой амьжиргаа-3"/ТА-3/ төслөөс 2016 оноос эхлэн жил бүр 330 сумын Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн үйл ажиллагааг үнэлдэг "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ" /ЖГҮ/-ний 2022 оны дүн эцэслэн гарсан байна.


Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны жилийн гүйцэтгэлийн үр дүнгээр Архангай аймгийн 14 сум урамшуулал авахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Хашаат, Өгийнуур, Өлзийт, Эрдэнэбулган сум 81-89 хувьтай үнэлэгдэж, 30 хувийн урамшуулал, Цахир, Тариат, Хангай, Хайрхан, Батцэнгэл, Цэнхэр, Төвшрүүлэх, Жаргалант, Булган, Өндөр-Улаан сум 66-77 хувьтай үнэлэгдэж, 25 хувийн урамшуулал авах нөхцөлийг хангаад байна. 

Холбоотой мэдээ