Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2022-04-02 07:29:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2022 оны 4 сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.

 

2022 оны 4 дүгээр сарын 03-07 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 3-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 4-6-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ