Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Аймгийн даргад тэтгэмж олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭнэ сарын 26-ны өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар 2012-2016 онд аймгийн Засаг даргаар ажиллан бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөсөн С.Бүрэнбатад урьд ажиллаж байсан цалингийн сүүлийн 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор тогтлоо.
Уг тэтгэмжийг Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалт, Ерөнхий сайдын 2016 оны 07 сарын 21-ны өдрийн 18 дугаар захирамжийг үндэслэн тогтоожээ. Мөн Монгол Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоол, Засгийн Газрын 2014 оны 332 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын сарын цалинг тогтоолоо.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг