Зураач, урчуудын шилдэг бүтээлээр үзэсгэлэн дэлгэжээ

Фото
gereltod@montsame.mn
2021-12-08 15:44:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн зураач, урчуудын “Бидний урлахуй 2021” шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн гарч байна.

Аймгийн ЗДТГ, Соёлын хэлтэс, Урчуудын хороо хамтран энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. 

Нутагтаа амьдарч байгаа уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, урлагийн олон урсгал чиглэлийг таниулах, уран бүтээлийн чанарыг сайжруулахад тус үйл ажиллагаа ихээхэн ач холбогдолтой.

Сийлбэр, уран зураг, уран сайхны фото, уран дархан, эсгий урлал, уран хатгамал, монгол зураг, өрөг урлал гэх найман төрөлд 21 уран бүтээлчийн бүтээл, үзмэр тавигджээ.