Төв аймгийн хэмжээнд нэмэлт тунд 16 мянган иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-07 18:08:27

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 8 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 15481 боллоо. Үүнээс Заамар суманд 3, Борнуурт 2, Лүнд 2, Цээлд 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 16175 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 15868 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 56 өвчтөн нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 251 иргэн эмчлүүлж байгаагаас 89 насанд хүрэгч, 8 жирэмсэн эх, 36 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 74 насанд хүрэгч, 44 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 6 иргэнийг хяналтад авч, 25 иргэн хяналтаас гарч, 642 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59854, 2 дахь тунд  57265, 3 дахь тунд 16000 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 133119 боллоо. Мөн АОК-оос 74 сая гаруй төгрөг шийдвэрлэн 5000 ширхэг түргэвчилсэн оношлуурын нөөц бүрдүүлсэн талаар албаныхан хэллээ. 

 

Холбоотой мэдээ