“Лэнд бонд”-оор 2.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-30 18:10:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн 1 дүгээр ангилалд бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” ХК-иас гаргасан “ЛэндМН Бонд”-ыг энэ сарын 29-нд Монголын Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэйгээр арилжиж, нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлээд байна.

Тус бондыг I транчаар (эхний ээлжийн) нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй гарган арилжсан юм. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд нийт 44 иргэн, ААН оролцож, нийт 25 мянган ширхэг буюу 2.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авах захиалга ирүүлсэн тул үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу захиалгыг хаалаа.

Нэг ёсондоо Монголын хөрөнгийн зах зээл дэх анхны дижитал гэгдэх “ЛэндБонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа эхний өдрөө татан төвлөрүүлэхээр зорьсон дүндээ хүрч хаагдлаа. Удахгүй тус бондын дараагийн ээлжийн буюу II транчийн арилжаа эхлэх аж. 



Холбоотой мэдээ