ЭМЯ-ны шуурхай баг Чингис хаан Олон улсын нисэх буудалд ажиллаж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-11-28 11:38:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны 11-р сарын 28 өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж байна.


Улаанбаатар хотод буусан онгоцуудаас ЭМ-ийн Сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм. Түүнчлэн ЭМЯ-ны Шуурхай баг хяналт тавьж байна.        



Холбоотой мэдээ