Өөрийн хүчээр мод тарих боломжгүй хүмүүс зардлыг нь хандивлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-20 10:33:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 863 дугаар захирамжаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын баг байгууллаа.

Ажлын багийг аймгийн Засаг даргын зөвлөхөөр ахлуулахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн 2030 он хүртэл аймгийн хэмжээнд 20 сая мод тарих ажлын төлөвлөгөөг боловсруулах, зардлыг нь батлуулж зохион байгуулахыг ажлын багт үүрэг болгосон байна.

Харин өөрийн хүчээр мод тарьж ургуулах, арчлах боломжгүй иргэн бүрээс нэг, аж ахуйн нэгж, байгууллага бүрээс 5-аас доошгүй модны зардлыг гаргуулан Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу тусгай дансанд төвлөрүүлж, Сум дундын ойн анги болон мэргэжлийн байгууллагаар тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр болжээ. 

Холбоотой мэдээ