Үхэр, могой жилтнээ эерэг сайн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-10-04 07:22:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 10 дугаар сарын 04. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 28. Сумъяа гараг. Бага морь одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.

 

Өдрийн наран 6 цаг 56 минутад мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

 

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Холбоотой мэдээ