5400 хүн тун файзер вакцин татан авах ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-21 15:15:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 16-17 насны хүүхдийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Энэ насныханд файзер вакцин хийх ба нийт 5400 хүн тун вакцин татан авах ажлыг зохион байгуулж байна. 

Улмаар аймгийн төв буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 16-17 насны сурагчид тусгай хуваарийн дагуу тодорхой цэгүүдээр дамжуулан вакцин хийлгэх боломжтой. Бусад сумын сурагчдыг тухайн сумд нь дархлаажуулалтад хамруулах аж.

Энэ сарын 21-ний өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 18-аас дээш насны 44769 иргэн вакцины эхний тун хийлгэжээ. Мөн 37304 иргэн вакцины хоёр дахь тунд хамрагдаад байна. 

Иргэд цаашид халдвар хамгааллын дэглэм баримталж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг мэргэжлийн байгууллагууд уриалав.

 

Холбоотой мэдээ