Гол, мөрний усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-11 22:49:06

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд гол, мөрний усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Цаг уур, орчны шинжилгээний албаны мэдээллээр өнөөдрийн байдлаар Хүдэр, Хараа, Ерөө голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см-ээр нэмэгдсэн байна. Харин Орхон, Хараа голууд үерийн түвшинг 5-35 см-ээр. Хүдэр, Ерөө гол Дулаанхаан тосгоны орчимд үерийн аюултай 25-50 см даван хүчтэй үерлэсэн байгаа аж. Мөн маргааш Ерөө гол Дулаанхаан тосгоны орчимд усны түвшин 10-35 см нэмэгдэх төлөвтэй байна хэмээн мэдээллээ.

Гол, мөрний усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа учраас аймгийн Цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.  

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед хөдөө орон нутагт зорчихдоо баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар тээврийн хэрэгсэлтэй болгоомжтой зорчих, хувийн бэлтгэлээ сайтар хангах, гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа иргэд үер, усны аюулаас сэрэмжлэх.

-Хүүхдийг гол, усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ